ЭМДЕГ: Байгууллага хоорондын уялдааг сайжруулах сургалт зохион байгууллаа
Дорнод аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтийг сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор гэрээт эмнэлэг, эмийн сангуудад сургалт зохион байгууллаа.
Ингэхдээ Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/495 дугаар тушаалаар баталсан “Цахимаар эмийн жор бичих, олгох заавар”, ЭМДЕГ-ын даргын өнгөрсөн оны 10 сард баталсан “Журам шинэчлэн батлах тухай” А/115 дугаар тушаалтай сайтар танилцаж, цаашид хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс иргэд, даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын тухай холбогдох хуулийн талаар тогтмол үнэн, зөв мэдээллийг хүргэж ажиллах талаар зөвлөгөө өглөө.
Тус сургалтад нийт 36 эмийн сан оролцсон нь тус аймгийн эрүүл мэндийн даатгалын гэрээт байгууллагын 87.8 хувь нь юм.
Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журмын талаар болон илгээх бичгийг хэрхэн ашиглах вэ?” сэдвийн хүрээнд хоёр удаа онлайнаар зохион байгууллаа.
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болоод холбогдох хууль тогтоомжийг эмч мэргэжилтнүүдэд таниулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой тус сургалтад Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч, мэргэжилтнүүд болон өрх, сум, тосгоны нийт 80 гаруй эмч мэргэжилтнүүдийг хамрууллаа.
Энэхүү сургалт нь эмч мэргэжилтнүүдэд “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоолын талаар нэгдсэн нэг ойлголт өгөхөөс гадна байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ахиц гарахуйц үр дүнтэй сургалт боллоо.