ЭМЯ: Коронавирусний 130 тохиолдол нэмэгдлээ
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын сүүлийн 24 цагийн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лаборторид 16800 шинжилгээ хийгдэж, 130 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 4340 боллоо.
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тухайн иргэн Перт-Улаанбаатарын нислэгээр ирсэн. Дотоодын халдварын 129 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Шинээр батлагдсан 129 тохиолдлын
- 120 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол
- 9 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:
- БЗД-ийн 4, 5 дугаар хороо,
- БГД-ийн 7 дугаар хороо,
- СБД-ийн 1 дүгээр хороо,
- СХД-ийн 12 дугаар хороо,
- ХУД-ийн 5, 9, 21 дүгээр хороонд байна.
Сүүлийн хоногт 48 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,131 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 1,133 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,030 хүндэвтэр 92, хүнд 8, маш хүнд 3 хүн байна" гэв.
ШУУД ҮЗЭХ: