ЭМЯ: 127 хүнээс Covid-19 илэрч, 4 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

2021 оны 3 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.03.16) Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллээ хийлээ.

–ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-2021 оны гуравдугаар сарын 15-ны өглөөний 09.00 цагийн байдлаар нийт 11183 сорьцод шинжилгээ хийхэд 127 хүнээс Сovid-19 илэрлээ. Эдгээрээс 126 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Шинээр батлагдсан тохиолдлуудын 116-гаас нэг дэх шинжилгээгээр вирус илэрсэн бол долоогоос нь хоёр дахь шинжилгээгээр илэрчээ. Дөрвөн хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 52 хүн эдгэрч, гэртээ гарсан. Нийт эдгэрсэн хүний тоо 3083 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 1014 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд гурав, хүнд гурав, хөнгөн 917 хүн эмчлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624508
0 эможи

keyboard_arrow_up