СЭМҮТ-ийн эмч нар Увс, Баян-Өлгий аймагт ажиллаж, ахмад настнуудад үзлэг хийж, зөвлөгөө өглөө
2021 оны 3 сарын 15
ДЭМБ-ын техникийн дэмжлэг туслалцаагаар Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвөөс хэрэгжиж буй Короновируст халдварын цар тахлын хөл хорионы үед “Настанд хүрэх тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж ажиллах нь” төслийн хүрээнд СЭМҮТ-ийн эмч нар Увс, Баян-Өлгий аймагт 2021.03.07-12-ны өдрүүдэд ажиллалаа. Тус төслийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэг болон Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ аймгийн нийт 2937 ахмад настанд гэрийн эргэлтээр гериатрийн чиглэлээр үзлэг хийж, зөвлөгөө өглөө.
Тухайлбал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 5 дугаар клиникийн эрхлэгч Э.Амгалан Баян-Өлгий аймагт, Донтолтын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн эмч Ж.Гантулга Увс аймагт ажиллаж, анхмад настануудад үзлэг хийжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624489
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс