Д.МӨНГӨНТҮЛХҮҮР: Нэгэнт харшилтай нь тогтоогдсон бол шинж тэмдгийг намдаах, цаашид хүндрүүлэхгүй байх эмчилгээг хийх хэрэгтэй

2021 оны 3 сарын 13

Arslan.mn

Харшлын улирал эхлэх дөхлөө. Хэрэв та харшилтай гэдгээ мэддэг бол урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Энэ талаар Арьс Өвчин Судлалын Үндэсний Төвийн Арьс харшлын их эмч Д.Мөнгөнтүлхүүр "Хамгийн эхэнд бидний амьдарч буй ахуй орчин зөв байж л харшилд өртөх магадлал буурна. Утаа, тоос шороо, хогийн ургамал ихтэй нөхцөлд ямар ч хүн харшилтай л болно. Тэгэхээр эхлээд амьдарч, ажиллаж буй орчноо зөв болгох хэрэгтэй. Мөн сорилуудаа өгөөд ямар харшилтайгаа мэдчихвэл харшлагч хүчин зүйлээс холдох, зайлсхийх боломжтой болно.  Харшлагч хүчин зүйлийг мэдсээр байж сэргийлэхгүй байх нь өөрийгөө хорлож байгаатай л адил.  

Нэгэнт харшилтай нь тогтоогдсон бол шинж тэмдгийг намдаах, цаашид хүндрүүлэхгүй байх эмчилгээг мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эхлүүлэх ёстой.

Манай зарим иргэд харшлын эсрэг вакцин байдаг тэрийг нь одоо тариулчихъя гээд ороод ирдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл харшлаас урьчилан сэргийлэх вакциныг дэлхий дахинд гаргаагүй байна. Манай эмнэлэгт харшлыг ор тас байхгүй болгохгүй ч гэсэн зовиурыг нь багасгах эмчилгээг хийдэг. Нэгдүгээрт 18 –аас дээш насны хүнд цус шүүх эмчилгээг хийдэг бөгөөд нэг удаад өөрийн биенээс 400 мл цус аваад аппаратын тусламжтайгаар харшлын том молекулуудыг шүүж, өөрт нь эргүүлж хийх эмчилгээ байна. Энэ эмчилгээг долоо хоногийн зайтай 3-5 удаа хийлгэвэл харшлын зовиур тухайн хүний биеийн онцлогоос хамаарч 50с дээш хувиар намддаг. Хоёрдугаарт 8-аас дээш насны хүнд сийвэнгийн эмчилгээ гэж байна. Энэ эмчилгээний хувьд мөн л өөрийнх  нь цуснаас сийвэнг нь ялган авч өдөр бүр бага тунгаар арьсан дор тарьдаг. Эмчилгээ болгон өөр өөрийн онцлог үр дүнтэй. Зөв цагт нь зөв эмчилгээг хийлгэснээр таны эрүүл мэнд, цаг хугацаа, зардал, чирэгдэлийг ч мөн хэмнэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй." хэмээлээ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
624454
1 эможи

keyboard_arrow_up