103 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд 3,664 тохиолдол бүртгэгдлээ
2021 оны 3 сарын 12
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.
ШУУД ҮЗЭХ:
Өчигдөр 19,341 хүний сорьцод шинжилгээ хийхэд 103 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 3,664 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хүн буюу зөөвөрлөгдсөн тохиолдол бол үлдсэн 102 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Зөөвөрлөгдсөн тохиолдол 422, дотоодод гарсан халдварын тохиолдол 3,134 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт бүртгэгдсэн тохиолдлын 2,907 хүн эдгэрсэн бол 740 хүн эмчлэгдэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
624440
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс