СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчид “Ковид-19“-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаж байна

2021 оны 3 сарын 11

Arslan.mn

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв “Коронавирусийн халдварын (Ковид-19) эсрэг дархлаажуулах тухай” Улсын онцгой комиссын даргын 05 дугаар тушаал, Эрүүл  мэндийн сайдын тушаал, шийдвэрийн хүрээнд  2021 оны 03 сарын 10-12-ны өдрүүдэд вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна.

Тус эмнэлэг нь батлагдсан хуваарийн дагуу “Астра Зеника” вакцины дархлаажуулалтыг  халдварын сэргийлэлт, хяналтын түр зааврыг мөрдөн дархлаажуулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн өндөр зохион байгуулалттайгаар халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллаж байна.

Arslan.mn

Түүнчлэн вакцинжуулалтад хамрагдсан нийт ажилчдадаа вакцинжуулалтын дараах хариу урвал, хүндрэлийн талаар зөвлөгөө, зөвлөмж өгч, халуун цай, кофегоор үйлчилж байна.

Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс:

  • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх, 
  • Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
  • Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
  • Халдвар хамгааллын дэглэмээ баримтлах
  • Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
  • Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх,
  • Давтан тунгаа товлосон хугацаанд хийлгэх хэрэгтэй.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624403
2 эможи

СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up