УДЭТ-ын 119 хүний шинжилгээнээс 54-өөс нь халдвар илэрчээ

2021 оны 3 сарын 08

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.08/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр улсын хэмжээнд 13,269 хүний сорьцод шинжилгээ хийхэд 108 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.Тэдний 54 нь Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, ажилчид байгаа аж. Харин 49 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Шинээр 108 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Тэдний гурав нь тусгай үүргийн онгоцоор ирсэн. Үлдсэн 105 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Уг 105 тохиолдлын 54 нь драмын театрын уран бүтээлч, ажилчин байна. Драмын театрын нэг уран бүтээлч халдвар авсан. Халдвар авснаа мэдэлгүй хөдөө тоглолтоор явсан байна. Түүний хавьтал болсон 119 хүний шинжилгээнээс 54-өөс нь халдвар илрээд байна.

Бусад тохиолдол нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.

Улсын драмын эрдмийн театрт жүжиг үзсэн 900 гаруй иргэн шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Гол нь шинжилгээнд хамрагдах хүртлээ гэртээ байх хэрэгтэй байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624318
0 эможи

keyboard_arrow_up