Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ
2021 оны 3 сарын 05
Нийслэл хотод коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний 22 цэг ажиллаж байгаа бөгөөд Eruul.gerege.mn сайтад хандаж урьдчилан цаг авсан иргэдэд үйлчилнэ.
Зайлшгүй яаралтай /буяны ажил, хүний бие гэнэт муудах гэх мэт/ шалтгаанаар хөдөө орон нутаг явах иргэдэд аймгийн Онцгой комисс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тодорхойлолт, хамаарал бүхий иргэний баримт бичгийг үндэслэн НОК-ын Шуурхай штаб шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.
Гуравдугаар сарын 4-ний 20.00 цагийн байдлаар Eruul.gerege.mn сайтад хандсан иргэдэд цаг олгосон байдлыг танилцуулж байна.
- Гуравдугаар сарын 5-нд 17 450
- Гуравдугаар сарын 8-нд 5 560
- Гуравдугаар сарын 9-нд 2 000 гаруй цаг олгожээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624265
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс