ЭМДЕГ: Эмч, мэргэжилтнүүдийг чадваржуулах сургалтад хамруулж байна
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 2021 оны 01 сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журмын талаар ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.
Сургалтыг “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга”, “Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам”, “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”, “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журам” сэдвүүдийн хүрээнд зохион байгуулсан юм.
Сургалтанд ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслийн тусламж, үйлчилгээний чанар үнэлгээний зөвлөх Л.Баярцэцэг, С.Дэлгэрэх нар оролцож эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултанд хариуллаа.
Тус сургалтанд тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын бүх мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд холбогдох мэдээллийг авч мэдлэг чадвараа дээшлүүлсэн ач холбогдолтой сургалт боллоо.