Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн байгууллагын 193 ажилтан коронавирусээр халдварлажээ
2021 оны 3 сарын 03
Эрүүл мэндийн ажилчдын дунд коронавируст халдвар авсан хүний тоо хоёрдугаар сарын 27-ны байдлаар 193 болжээ.
Одоогоор Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 22 нэгжийн 31 багт 220 гаруй, лавлагаа төв болон эрүүл мэндийн байгууллагад 10 багийн 80 гаруй гээд Улаанбаатарт нийт 31 багийн 300 гаруй эмч, мэргэжилтэн иргэдийг вакцинжуулж байна.
Халдварт өртөх эрсдэл өндөр, үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай байгууллагын хүмүүсийг вакцинжуулах төлөвлөлтийн дагуу энэ сарын хоёрны байдлаар 11 100 хүнийг хамруулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
624183
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс