ЭМДЕГ: Яаралтай тусламж, халдварт өвчин, осол гэмтэл болон амбулаторийн хяналтын үзлэгт “13-А“ маягт шаардлагагүй
ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолтой холбоотой өдрийн эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Мөн энэ үеэр ЭМДЕГ-ын 1800-1363 утсаар ирсэн иргэдийн асуултад хариуллаа.
ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг " 13-А маягт бол шинээр гараад ирсэн биш. Эрүүл мэндийн бзх тусламж, үйлчилгээг 13-А маягтад заасан мэтээр ойлгож болохгүй. Өвчтөн шилжүүлэх энэ журмыг ЭМЯ-аас шинэчлэн гаргаж байгаа. Энэ журамд үндэслэн мэдээллийн системд мөн өөрчлөлт оруулсан байгаа. Тухайлбал, иргэн та өвчин нь тодорхой болоод амбулаторийн үзлэгт ирвэл 13-А маягт авчирна. Харин Эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлуулах гэж ирж байгаа бол 13-А маягт авахгүй.
Мөн амбулаторид мэс ажилбар хийгдэж байгаа. Энэ тохиолдолд заавал өрхөөс 13-А маягт авчир гэж хэлэхгүй.
13-А маягт шаардлагагүй тохиолдол:
- Шүдний тусламж үйлчилгээг
- Амбулаторийн хяналтын үзлэгт
- Яаралтай тусламж,
- Халдварт өвчин,
- Осол гэмтэл,
- Хорт хавдартай,
- Сэтгэцийн эмгэг,
- Мэс заслын ажилбар,
- Өндөр өртөгтэй мэс засал
- Жирэмсний ягаан дэвтэртэй бол 13-А маягт шаардлагагүй юм.
Харин хурууны хээгээрээ тусламж үйлчилгээгээ баталгаажуулах шаардлагатай юм байна.
Мөн хувийн хэвшлийн эмнэлэгт үзүүлэх бол 13-А маягт шаардлагагүй ч ЭМДЕГ-тай гэрээтэй эмнэлэгт үзүүлэхэд 13-А маягттайгаар хөнгөлөлттэй үзүүлж болох ч одоогоор гэрээгээ шинэчилсэн цөөн тооны эмнэлэг байгаа." гэлээ.
ЭМД-аа төлсөн тохиолдолд эрүүл мэндийн өөрт хамаарах тусламж үйлчилгээг ямар нэгэн санхүүгийн эрсдэлд орохгүй авч эхэллээ.









