САЙН МЭДЭЭ: Сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ
2021 оны 2 сарын 26
ХӨСҮТ-өөс коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021.02.25-нд шинжилгээ хийхэд 30 хүнээс халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрсэн.
Халдварын нийт тохиолдлын тоо 2,831 бүртгэгдсэнээс 2,150 буюу 76 хувь нь эдгэрсэн байна.
Одоогоор 666 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдлаар
- Маш хүнд 1,
- хүнд 6,
- хүндэвтэр 78,
- хөнгөн 580 хүн байгаа" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
624033
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс