ЭМЯ: 30 хүний шинжилгээнд халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 2,831 боллоо
2021 оны 2 сарын 26
ХӨСҮТ-өөс коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021.02.25-нд шинжилгээ хийхэд 30 хүнээс халдвар илэрлээ.
- "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал 16 хүнээс халдвар илэрсэн.
- Бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрлээ.
Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрсэн.
Халдварын нийт тохиолдлын тоо 2,831 бүртгэгдсэнээс 2,150 буюу 76 хувь нь эдгэрсэн" гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624031
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс