ЖУРАМ: Амбулаторийн тусламж үйлчилгээний ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ӨӨРЧЛӨЛТҮҮД
2021 оны 2 сарын 24
Амбулаторийн тусламж үйлчилгээг өмнө журамд өвчний учир үзлэг, шүдний тусламж үйлчилгээ гэсэн 3 оношийн хамааралтай бүлгээр зохицуулж байсан бол шинэчилсэн журамд 6 төрлөөр 13 оношийн хамааралтай бүлэг болгож өргөтгөж багцалсан байдлаар баталсан гэдгийг ЭМДЕГ-аас мэдээллээ.
Журмын онцлог байдал:
- Амбулаториор хийгдэх оношилгоо, шинжилгээний нэхэмжлэлийн тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийж, амбулаторийн үзлэгийн багцтай оношилгоо, шинжилгээг нэгтгэх замаар шаардлагагүй оношилгоо, шинжилгээг бууруулах тооцооллыг хийж амбулаторийн оношийн хамааралтай бүлгийг батлан гаргасан.
- Амбулаторийн үйлчилгээг зөвхөн төрийн өмчит эмнэлгүүд үзүүлдэг байсныг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад нээж өгсөн. Ингэснээр төрийн эмнэлгийн хүлээгдлийг бууруулах, өрсөлдөөнийг дэмжих боломжийг дэмжиж өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623962
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс