Г.Гийхнаран: Зүрхний төрөлхийн гажиг засах мэс засал болон хорт хавдрын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ
2021 оны 2 сарын 24
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолын талаар мэдээлэл хийлээ.
Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэхэд даатгалын сангаас 70 хувь, иргэн 30 хувийг нь гаргахаар болсон
Энэ үеэр ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Гийхнаран " ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоолд өмнө нь байгаагүй гол онцлог зүйлүүдийг танилцуулъя.
Өмнө нь "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд хийгдэж байгаа зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМД-ын сангаас 3 сая төгрөг олгож байсан.
- Харин шинэ тогтоолоор тохиолдол бүрд 8 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар болсон. Ингээд төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувь ЭМД-ын сангаас гарахаар болсон.
- Дараагийн нэг том зарчмын өөрчлөлт нь хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болж байгаа.
- Өндөр өртөг бүхий оношлогоо, шинжилгээг санхүүжүүлэхээр болсон. Тухайлбал,сангаас даатгуулагчид төрийн өмчийн эмнэлэгт хийлгэхэд хийсэн оношлогоо, шинжилгээний зардалд улирлын 165 мянган төгрөг хүртэл санхүүжилт олгодог байсныг одоо төрийн болон хувийн хэвшлийн даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээр өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэхэд даатгалын сангаас 70 хувь, иргэн 30 хувийг нь гаргахаар болсон.
- Нэн шаардлагатай өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэхээр боллоо. Тухайлбал: Хорт хавдар, харвалт шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай болон иргэдэд санхүүгийн эрсдэл учруулж болох тусламж үйлчилгээг 100% эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болсон" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
623950
2 эможи
Зочин
2021-08-24 22:07
Энэ Г.Гийхнаран гэдэг хүн бол маш завхай. Эхнэр хүүхдээ хаяж гадуур явж явж ирчээд, одоо дахиад ЭМЯны нягтлан авгайтай явалддаг балиар банзал новш. Төрийн ийм хогийн садар юмс бузарлаж байна даа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс