З.Цэндсүрэн: Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-2000 утас ажиллаж байна

2021 оны 5 сарын 01

Arslan.mn

СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар тус төвийн сэтгэл засалч З.Цэндсүрэн зөвлөгөө, мэдээлэл өглөө.

СЭМҮТ-ийн 1800-2000 лавлах утас нь 2019 оны есдүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл  24 цагаар тусламж үйлчилгээ үзүүлж байна.  1800-2000 утсаар 24 цагийн турш  сэтгэцийн  нарийн мэргэжлийн эмч нар та бүхэнд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.  

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээг илүү хүртээмжтэй болгох зорилгоор энэхүү мэдээллийн утсыг ажиллуулсан.

Өнөөдрийн байдлаар утсаар холбогдсон 2500 орчим хүн тусламж үйлчилгээ үзүүлсэн.  Үүнээс

  • СЭМҮТ-ийн хяналтанд байдаг үйлчлүүлэгчид
  • Гэр бүлийн асуудалтай холбоотой
  • Бага насны хүүхдүүд болон насанд хүрэгчдийн дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг илүү авсан байна.

Сүүлийн үед "Callpro" үйлчилгээтэй холбогдсонтой холбоотойгоор ЭМЯ-тай хамтран  ковидийн үеийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээ мэдээллийг өгч эхэлсэн. Ихэвчлэн хүмүүс “сэтгэцийн эрүүл мэндийн асуудал гэж юу вэ”, хэзээ, хаана эмчид хандах вэ, яг одоогийн өөрийнх нь зовиур нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал  мөн үү,  одоо эмчид хандах үе нь мөн үү  зэрэг асуултуудыг түлхүү асуудаг.

СЭМҮТ-ийн тусламж үйлчилгээг ганцхан манай төв дээр өгдөг гэсэн ойлголтоос болж үзлэгийн ачаалал их байдаг. Тиймээс улсын хэмжээнд орон нутгийн болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлснээр манай төвд ирж буй ачааллыг нэг газарт төвлөрүүлэхгүйгээр тусламж үйлчилгээний цар хүрээ илүү  нэмэгдүүлэх, хүлээгдэлгүй тусламж авах ач холбогдолтой болсон.

Зарим хүмүүсийн дунд сэтгэцийн асуудал гэдэг нь зөвхөн галзуурч солиорно гэдэг үгээр илэрхийлж ойлгодог. Гэтэл сэтгэцийн асуудал нь маш олон өргөн ойлголтууд багтдаг.

Тухайлбал,

  • Хамгийн наад зах нь нойрны хямрал 
  • Дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээ
  • Архинд донтох
  • Зан төрхийн өөрчлөлт
  • Уур бухимдалаа барьж чадахгүй байх
  • Ажил амралтынх дэглэмээ зохицуулж чадахгүй ядарч сульдах
  • Амьдралаас авах сэтгэл ханамж байхгүй болох гэх зэрэг энгийн зовиурууд илэрч эхэлбэл гэртээ ойрхон аймгийн болон дүүргийн эрүүл мэндийн төвд сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай бол нарийвчилсан шинжилгээ өгч тусламж үйлчилгээ авах боломжтой.

"Хөл хорионы үеэр өсвөр насны үеийн хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ нэмэгдсэн"

Arslan.mn

СЭМҮТ-ийн 1800-2000 лавлах утсанд холбогдож буй хүмүүсийн насны хувьд:

Манай мэдээллийн утсанд холбогдож байгаа хүмүүсийн дундаж нас 30-40 насны хооронд байна.  Сүүлийн  нэг жилийн хугацаанд өндөр насанд тохиолдох сэтгэл зүйн асуудлууд түлхүү ажиглагдаж байна. Мөн архинд донтох эмгэгийн талаар тусламж үйлчилгээний асуултууд их ирж байна.

Мөн хөл хорионы үеэр эцэг, эхчүүд  өсвөр насны үеийн хүүхдүүдийн дэлгэцийн хамаарлын асуудал, энэ үед хүүхэдтэйгээ хэрхэн харьцах талаар зөвлөгөө авах нь нэмэгдсэн.

Хүйсийн хувьд ихэвчлэн эмэгтэй хүмүүс ханддаг байсан бол сүүлийн үед эрэгтэй хүмүүс хандалт нэмэгдэхээс гадна гэр бүлийн асуудалтай холбоотой сэтгэл зүй зөвлөгөө авах нь нэмэгдлээ.

Учир нь орчин үед ажлын ачаалал их байгаагаас болоод тэр бүр нүүр тулгарч гэр бүлийн дотно харилцаа үүсгэхгүй, нээлттэй ярилцахгүй байгаа нь гэр бүлийн дотно харилцааг хөндийрүүлж байна.  Мөн хөл хорионд ороод удаан хугацаанд гэртээ байх хугацаандаа бие биенээ таних боломж байгаа ч  дотоод нарийн зүйлсээ нээлттэй ярилцаж чаддаггүйгээс харилцааны зөрчил илүү их гарч байгаа. Үүнийг засах хамгийн энгийн  арга нь  нээлттэйгээр  ярилцах. Ингэснээр гэр бүлийн харилцаа илүү дотно болно.

Харин эцэг эхчүүд өөрийн өсвөр насны хүүхдүүдтэй нүүр нүүрээ харан нээлттэй ярилцах нь ойлголцоход илүү ач холбогдолтой.

Утасны хэтрүүлэн хэрэглээтэй хүүхэдтэй тохиолдолд дотно нээлттэй харилцаа гэдэг нь нэг нэгнээ ойлгож хүлээн зөвшөөрөх, хүүхдээ юу сонирхож, судалж байна гэдэгт анхаарах. Ядаж л шууд утсыг нь хорих гэхээсээ илүүтэй утсан дээр хэрэгтэй юм үзэж байна уу хэрэггүй юм үзэж байна уу гэдгийг зөвлөлдөж ярилцах байдлаар утасны хэрэглээг нь зөв хэрэглээнд шилжүүлэх нь чухал байдаг.  

Манайхан шууд утсыг нь булааж аваад 24 цагаар хорих  зэрэг хүчирхийллийн арга хэрэглээд байдаг. Үүний оронд цагийн хязгаарыг нь тодорхой болгож тодорхой хэмнэлтэйгээр шатлалтайгаар багасгах, утсан дээрээс олж авч байгаа мэдээлэлд нь цэнзурь тавих, хамтдаа ярилцах зэргээр  хэрэглээнд нь анхаарах нь чухал.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623948
0 эможи

Иргэн
2022-04-30 23:40
Халамж авагсдын 99 хувь нь өөрсдийгөө шизофренитэй гэж жүжиглэдэг гуйлгачид юм. Улсын мөнгийг эдгээр гуйлгачдад өгдөг СЭМҮТ-ийн их эмч нар чадваргүй ба гуйлгачдын хэлсэн болгонд итгээд байдаг юм.
keyboard_arrow_up