УНТЭ Ковидын лабораторийг үүсгэн байгуулж, орон нутгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран 108 мянган сорьц шинжлэв

2021 оны 2 сарын 24

No description available.

ЭМЯ-наас зохион байгуулж буй Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг  хангах, лабораторийн оношлогооны хүчин чадлыг сайжруулах зорилгоор нийслэл болон орон нутагт молекул биологийн лабораторийг шинээр байгуулах, ажиллах хүний нөөц эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байранд  дадлагажуулах ажлын хүрээнд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт Молекул биологийн түр лабораторийг шинээр зохион байгуулж, Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай, Увс, Хэнтий, Хөвсгөл аймгуудаас лабораторийн эмч болон лаборантыг ажиллангаа суралцуулах хэлбэрээр дадлагажуулж сургалаа.

УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий:

УОК, Засгийн газар, ЭМЯ-аас өгсөн чиглэлийн дагуу “Нэг хаалга- Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд манай эмнэлэг Молекул биологийн түр лабораторийг өөрсдийн эмч мэргэжилтнүүд болон орон нутгаас ирсэн эмч, лабортант нартайгаа хамтран амжилттай зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд нийт 108 мянга гаруй буюу тус өргөжүүлсэн тандалтын шинжилгээний 1/4 –ыг амжилттай шинжиллээ.

Тус багт УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн 3 эмч, 9 лаборант, Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн 3 ариутгагч, Нийтлэг үйлчилгээний албаны 3 үйлчлэгч орон нутгаас ирсэн 7 эмч, 7 лаборант нийт 32 мэргэжилтэн гурван багт хуваагдан 2021 оны 1 сарын 20-ноос эхлэн 24/48 цагаар ажилласан.

Энэ хэцүү цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд тасралтгүй зогссон, бидэнтэй хамтран баг болон ажилласан орон нутгийн эмч мэргэжилтнүүддээ УНТЭ-ийн хамт олны өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Arslan.mn

Багийн гишүүдэд:

1-р баг

Багийн ахлагч Ж.Саранцэцэг УНТЭ, ЭЭСНЛ-ийн дарга

Ж.Жавзандулам Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ЛЭСТ-ийн эмч

Ц.Энхжаргал Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЛЭСТ-ийн лаборант

Д.Мөнхцацрал Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эмч

Г.Наранцэцэг Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборант

Р.Уранчимэг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эмч

Б.Отгон УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

Г.Баярмаа УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

Б.Адъяатөмөр УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

Ч.Баярмаа УНТЭ, Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн ариутгагч

Д.Нарангэрэл УНТЭ, Нийтлэг үйлчилгээний албаны үйлчлэгч

2-р баг

Багийн ахлагч:  Б.Отгонбаяр УНТЭ, ЭЭСНЛ-ийн эмч

Ж.Золжаргал Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эрхлэгч

Д.Баттуяа Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборант

Д.Дуламсүрэн Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эмч

Т.Тунгалагчимэг Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборант

Б.Цэндсүрэн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборант

Б.Отгонцэцэг УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

Б.Балжинням УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

Б.Дулам УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

Б. Болормаа УНТЭ, Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн ариутгагч

Л.Сарангэрэл УНТЭ, Нийтлэг үйлчилгээний албаны үйлчлэгч

3-р баг

Багийн ахлагч:  С.Батзаяа  УНТЭ, ЭЭСНЛ-ийн эмч

Ч. Цэрэндулам Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эрхлэгч

Х.Болдхуяг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборант

А.Сайнбилэг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн эмч

Х.Цэндсүрэн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборант

Д.Одгэрэл  УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

Б.Буджав УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

С.Алтан-Од УНТЭ, ЭЭСНЛ-ийн лаборант

П. Пүрэвсүрэн УНТЭ, Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн ариутгагч

Д. Отгонжаргал УНТЭ, Нийтлэг үйлчилгээний албаны үйлчлэгч

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623921
8 эможи

Зочин
2021-02-25 10:24
Бүгдэд нь баяр хүргэж амжилт хүсье, эмч эмнэлэгийнхний гавьяа ч дуусашгүй дээ.
Цэдэн Энхжаргал
2021-02-24 18:41
Баг болж хамтарч ажилласан та бүгдэдээ маш их баярлалаа .Их зүйл сурч мэдлээ
зочин
2021-02-24 11:44
УНТЭ үргэлж анхдагч манлайлйагч байсаар ирсээн, Ковидын үед ч манлайлан ажиллаж байгаа, Лхажий даргадаа баяр хүргэе
keyboard_arrow_up