“Нэг хаалга- Нэг шинжилгээ”-р УХТЭ-ийн молекул биологийн лаборатори 63,101 хүний PCR-ын шинжилгээ хийжээ
Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг Ковид-19-ийн PCR /ПГУ/-ын баталгаажуулах шинжилгээг хийж байна.
Монгол Улсын Засгийн Газар, УОК, ЭМЯ-ны шийдвэрээр тус эмнэлэгт Ковид-19-ийн ПГУ-ын шинжилгээ явуулах молекул биологийн лаборатори 2021 оны 2 дугаар сарын 04-өөс эхлэн ажиллуулж байгаа бөгөөд уг лаборатори нь өдөрт 4000-5000 ПГУ-ын шинжилгээ хийх хүчин чадалтай юм.
Тэгэл УХТЭ-ийн молекул биологийн лаборатори “Нэг хаалга- Нэг шинжилгээ” ажлын хүрээнд 2021.02.09-02.22 хооронд Ковид-19-ийн ПГУ-ын 63101 шинжилгээ хийгджээ.
Дээрх хугацаанд УХТЭ, ХСҮТ, АШУҮИС, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Булган, Төв, Баян-Өлгий аймгийн эмнэлгийн эмч, лаборант, багш, судлаачдаас бүрдсэн 40 мэргжилтэн 24/7 хуваариар ажилласан байна.