Сергей Диордица: БНЭУ-аас ирсэн “AstraZeneca“ вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрсөн, чанарын шаардлага хангасан

2021 оны 2 сарын 22

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нар коронавирусийн эсрэг вакцин болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Дэлхийн улс орнуудад вакцин хөгжүүлэлтийг хийж байна. Вакциныг үндсэн хоёр чиглэлээр оруулж ирж байна. Нэгдүгээрт КОВАКС хөтөлбөрийн хүрээнд авч байна. ДЭМБ-ын зөвлөж буй зөвлөмжөөр чанарын шаардлага хангасан, хүртээмжтэй вакциныг татан авахад анхаарах нь зүйтэй. Маргааш бол маш чухал өдөр. Сүүлийн зургаан сарын хугацаанд ЗГ, ЭМЯ, ХӨСҮТ хамтран бэлтгэсний үр дүнд вакцинжуулалтыг эхлүүлж байна. Монгол Улс өнөөдөр БНЭУ-ын тусламжаар Оксфордын их сургуулийн AstraZeneca вакциныг хүлээж авч байна. AstraZeneca вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрсөн, чанарын шаардлага хангасан вакцин" гэсэн юм.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
623879
2 эможи

keyboard_arrow_up