САЙН МЭДЭЭ: Энэтхэг улсаас COVID-19-ийн эсрэг 150 мянган хүн тун вакцин ирлээ

2021 оны 2 сарын 22

Arslan.mn

БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын COVID-19 цар тахлын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон 150 мянган тун AstraZeneca вакциныг өнөөдөр эх орондоо авчирлаа.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өмнө нь "Энэ сарын 23-наас иргэдээ вакцинжуулж эхлэх төлөвлөгөө гаргасан. Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ, хэлэлцээ хийж байгаа. Эхнээсээ заримынх нь тээвэрлэлтийг төлөвлөөд ажиллаж байна. Эхний ээлжид Pfizer болон AstraZeneca вакцин орж ирнэ. ХӨСҮТ-д вакцин хадгалах бүх нөхцөлийг бүрдүүлсэн. Pfizer вакциныг -70 градуст хадгалах ёстой. Энэ шаардлагыг хангасан агуулах, тоног төхөөрөмжийг бүрэн хангасан.

"Ковакс" хөтөлбөрийн санхүүжилтээр хүн амынхаа 20 хувийг вакцинжуулна. Нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна. Үлдсэн хувийг нь бусад санхүүжилтээр шийдвэрлэх ёстой. Энэ асуудал бүрэн шийдэгдэж Сангийн яаман дээр батлагдсан. Яагаад нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах гэж байгаа вэ гэхээр 0-18 насны нэг сая 200 мянган хүн бий. Вакцинууд маань 16, зарим нь 18-наас дээш насны хүнд хийнэ гэсэн зөвлөмжтэй. Тиймээс хүн амын 60 хувь гэж үзэж байгаа юм" хэмээж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү хамгийн эхний вакцин ирлээ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
623839
2 эможи

За шаалдаа
2021-02-22 09:33
За больж үз. -75 хэмд хадгалах естой биш билүү. Ингээл тээвэрлээд ирэх байсан юм уу тэ. Үхсэнч хийлгэхгүй лалруудаа
Ах нь
2021-02-22 09:05
Очиж очиж Энэтхэгт хийсэн , дээр нь өөр оронд тарьдаггүй шахуу "Астра-Зенекка"-г тариулмааргүй байна, харин Файзер, Спутник хоёрын нэгийг тариулмаар байна. Элдэв өвчин, дээр нь Ковид тусаж гэрийнхэндээ гай болмооргүй байна
keyboard_arrow_up