Сүүлийн 24 цагт шинээр Баянзүрх дүүргийн 26 болон Баянгол дүүргийн 22, 23 дугаар хороонд халдвар бүртгэгдлээ
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
“Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс халдвар авсан 78 хүнийг илрүүлээд байна
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 44,018 хүний сорьцод шинжилгээ хийхэд 52 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 2,638 боллоо.
- Үүнээс 24 нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс бүртгэгдлээ. 24 хүний 15 нь анхны шинжилгээгээр, есөн хүн 9 нь хавьтлын шинжилгээгээр илэрлээ.
Шинээр зарим хороодод халдвар бүртгэгдэж байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 22 болон 23 дугаар хороонд сүүлийн 24 цагт бүртгэгдлээ. Өмнө нь 3 болон 5 дугаар хороонд бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 3, 18 дугаар хороо гэхчлэн шинээр нэмэгдэж байна." гэв.
“Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс 2-р сарын 21-ний өдрийн байдлаар халдвар авсан 78 хүнийг илрүүлээд байна.