ЭМЯ: Сүүлийн 24 цагт коронавирусний 35 тохиолдол нэмэгдлээ

2021 оны 2 сарын 20

Arslan.mn

Засгийн газар болон ЭМЯ хамтран коронавируст халдварын нөхцөл байдлыг мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Хоёрдугаар сарын 19-ний өдөр 44503 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатарт 35 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 7 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний ес дэх хоногт илэрсэн.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр ингээд нийт 54 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 26 нь анхдагч шинжилгээгээр батлагдсан бол 28 нь эдгээр хүмүүсийн гэр бүл найз нөхөд, ойр дотны хүмүүсээс илэрсэн байна.

Тодорхой хаяггүй, орон гэргүй хүмүүсээс 2-3 гурван тохиолдол илэрсэн.

Бусад 28 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Улаанбаатарт халдварын 1,746 тохиолдол болсон. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2,072 тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,586 болсон бол үүнээс 1,846 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 725 хүний биеийн байдлыг үнэлбэл

  • маш хүнд 1,
  • хүнд 5,
  • хүндэвтэр 86,
  • хөнгөн 633 байна.

 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623805
0 эможи

keyboard_arrow_up