Коронавирусын эсрэг вакциныг яагаад 2 УДААГИЙН ТУНГААР хийлгэх ёстой вэ?

2021 оны 2 сарын 19

Arslan.mn

Коронавирусын эсрэг вакцины найрлагад юу ордог болон вакциныг яагаад хоёр удаагийн тунгаар хийлгэх ёстой вэ? гэдэг талаар ЭМЯ-аас зөвлөгөө, мэдээлэл гаргасан байна.

Тодруулбал, Эхний тунгийн дараа хүний дархлааны тогтолцоо вирусыг таних чадвартай болдог бөгөөд энэ үед дархлаа хангалттай тогтоогүй байна. Харин хоёр дахь тунгийн даргаа дархлааны хариу урвал улам хүчирхэг болж, дархлаа сайн тогтох бөгөөд халдвараас сэргийлэхийн тулд вакциныг хоёр тунгаар хийлгэх хэрэгтэй юм байна.

Arslan.mn

Ковид-19-ийн эсрэг вакцины тухай:

Одоогийн байдлаар дэлхий дахинд Ковид-19-ийн эсрэг 232 вакцин хөгжүүлэх судалгаа хийж байгаагаас 60 гаруй нь эмнэл зүйн туршилтын шатанд байна. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ДЭМБ-аас Pfizer/BioNTech вакциныг (Comirnaty COVID-19 mRNA) яаралтай горимоор хэрэглээнд гаргах зөвшөөрөл олгосон.

Уг вакцин нь

  • -70°C хэмд хадгалж тээвэрлэх,
  • 2-8°C хэмд 5 хоног хүртэл хадгалах горимтой,
  • 6 хүн/тунгаар савлагдсан, 0.3 мл-ээр таригдах дэлхий дахинд анх удаа шинэ технологиор хөгжүүлэн гаргаж авсан байна.

Энэ оны 2-р сарын 15-нд ДЭМБ-аас АстраЗенека / Оксфордын их сургуулийн хамтарсан вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон вакцины чанар, аюулгүй байдал, үр дүнг ДЭМБ үнэлдэг бөгөөд улс орнууд үндэснийхээ түвшинд зөвшөөрөл олгох, бүртгэх, баталгаажуулалт хийх боломжтой. Уг  вакцин нь гүн хөлдөөгчид хийх шаардлагагүй 2-8°C хэмд хадгалдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623792
0 эможи

keyboard_arrow_up