А.Амбасэлмаа: Гадаад явах иргэдээс 150.000 төгрөгөөр шинжилгээ авч байгаа нь үнэн

2021 оны 2 сарын 18

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа гадаад явах иргэдээс халдварын шинжилгээг 150 мянган төгрөгөөр авч байгаа асуудалд дараах тайлбар өглөө. Тэрээр 

"Бид өмнө нь гаргасан журмаараа гадагшаа явж байгаа иргэдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа лабораторид шинжилгээ хийж, Англи бланк дээр гаргаж өгч байгаа. Ер нь 10 гаруй вирус судлалын лаборатори ажиллаж байна. Үндэсний хэмжээний том манай лаборатори дэлхийн 130-аад улсын лабораторитой сүлжээтэй байдаг. Шаардлага гарвал тухайн иргэний шинжилгээг тэрхүү сүлжээгээрээ харах боломжтой. Олон улсад зөвшөөрөгдсөн бланк нь тухайн орны ХӨСҮТ гэсэн толгойтой, тамга тэмдэгтэй. Улс улсын оношлуурын үнэ нь өөр өөр байдаг. Үүнтэй тулгуурлаж гадаад явах иргэдийн шинжилгээг 150 мянган төгрөгөөр хийж байна. Цаашид ч гэсэн энэ үнээрээ шинжилгээг хийж явах болно" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7
623752
10 эможи

Айка
2021-02-22 10:36
Yastoy munguu ugah arga ymas
Алтангэрэл
2021-02-20 12:39
ХӨСҮТ капитал засварт орох хэрэгтэй. Бас мeнeжмeнт сайжруулж шинэ уур амьсгал оруулах болсон байхаа. Бүх боломж нь бна. Төлбөр, татаас гээд л орж байгаа мөнгө их шүү дээ.
Zochin
2021-02-19 08:53
150 myangaar shinjilgee ugdug gazar ni bur aimshgiin zavaan gazar.
Ochmaa
2021-02-18 18:07
Ard tumnee shulj hanahguimaa yadag blank tiim unetei bdag bnaa boliocheee
keyboard_arrow_up