Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын ХАЛДВАРЫН ГОЛОМТЫГ хумьжээ
2021 оны 2 сарын 15
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.02.15/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ""Хоёрдугаар сарын 14-ний өдөр улсын хэмжээнд нийт 33,219 хүнд шинжилгээ хийхэд 32 хүний сорьцод халдвар илэрлээ. 32 тохиолдлоос 6 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагааны хүрээнд илэрсэн бол бусад тохиолдол нь халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүс байна. Мөн хавьтлуудын эхний болон давтан шинжилгээгээр халдвар илэрсэн.
Харин 29 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа.
- Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургуулиас 14 тохиолдол бүртгэгдээд байна.
- "Монгол шир" ХК-ийн халдварын тохиолдлын тоо 133 болсон байна. Энэ мэт голомт маш идэвхтэй байна.
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын халдварын голомт хяналтад орж эхэлсэн." гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
1
1
2
1
1
623617
11 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс