Сүүлийн хоногт “Нэг хаалга, нэг шинжилгээ“-ээр ЗУРГААН хүнээс халдвар илэрлээ

2021 оны 2 сарын 15

Arslan.mn

 Нийслэл хот дахь коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 14-ний өдөр улсын хэмжээнд нийт 33,219 хүнд шинжилгээ хийхэд 32 хүний сорьцод халдвар илэрлээ. 32 тохиолдлоос 6 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагааны хүрээнд илэрсэн бол бусад тохиолдол нь халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүс байна. Мөн хавьтлуудын эхний болон давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудыг задалбал, БГД-ээс  долоо,  БЗД-ээс 10, СБД-ээс нэг, СХД-ээс  3, Хан-Уул дүүргээс 3,  Чингэлтэй дүүргээс 5, Налайх дүүргээс 3 тохиолдол тус тус бүртгэгдсэн.

Нийслэлийн Амгалан амаржих газартай холбоотой халдвар 69, Наркологийн төв эмнэлэгтэй холбоотой Цахиур төмөр эмийн сан гэх мэт таваас зургаан голомт идэвхтэй үргэлжилж байна.

Сүүлийн 24 цагт 29 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,283 болсон бол үүнээс 1,711 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 655 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 86, хөнгөн 565 байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623616
0 эможи

keyboard_arrow_up