ЭМЯ: 32 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2,383 боллоо

2021 оны 2 сарын 15

Arslan.mn

Засгийн газраас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 14-ний өдөр улсын хэмжээнд нийт 33,219 хүнд шинжилгээ хийхэд 32 хүний сорьцод халдвар илэрлээ. 32 тохиолдлоос 6 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагааны хүрээнд илэрсэн бол бусад тохиолдол нь халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүс байна. Мөн хавьтлуудын эхний болон давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. 

Сүүлийн 24 цагт 29 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,283 болсон бол үүнээс 1,711 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 655 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 86, хөнгөн 565 байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623615
0 эможи

keyboard_arrow_up