Өрхийн шинжилгээний үеэр ХАЛДВАР ИЛЭРСЭН БАЙРШЛУУД
109,068 СОРЬЦЫГ ШИНЖЛЭХЭД 11 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр (2021.02.14) боллоо. Хурлаар "Ковид-19" цар тахлын өнөөгийн байдал, "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний явц, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г батлах тухай хэлэлцэв.
2021 оны хоёрдугаар сарын 11-13-нд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 116,258 хүнээс шинжилгээ авч, 109,068 сорьцыг шинжлэхэд 11 тохиолдол батлагджээ.
Эхний гурван өдөр зургаан хүнээс илэрсэн бөгөөд бусад тав нь тэдний ойрын хавьтал аж.
Батлагдсан зургаан тохиолдлын байршил:
- БГД-ийн гуравдугаар хороо - 1
- БГД-ийн 25 дугаар хороо - 1
- БЗД-ийн 26 дугаар хороо - 1
- СХД-ийн 39 дүгээр хороо - 1
- ХУД-ийн хоёрдугаар хороо - 1
- ЧД-ийн хоёрдугаар хороо - 1
Нийслэлийн 411 мянган өрхийн 171 мянгаас нь шинжилгээ авсан нь 40 хувьтай байна гэсэн үг юм. Үлдсэн ес хоногт 240 мянган өрхөөс графикийн дагуу авч дуусгана. Явуулын 191 баг, шинжилгээний суурин 87 цэг, 1,934 эмч, эмнэлгийн ажилтан, төрийн болон бусад байгууллагын 794 алба хаагч, эргүүл хамгаалалтад 9,389 хүн ажиллаж байна. Улсын хэмжээнд 11,8 тэрбум төгрөгийн эмийн, PCR шинжилгээний ялгах болон шинжлэх 140,763 багц, 16 нэр төрлийн 32 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй.