Б.Буянтогтох: Өнгөрсөн хоногт түргэн тусламжийн дуудлага өмнөх үеэсээ 3 дахин нэмэгдлээ

2021 оны 2 сарын 12

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр улсын хэмжээнд болон нийслэл хотод тогтоосон хөл хорионы үеэр эмнэлгийн тусламжийн үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. 

Arslan.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн Тусламж, Бодлого Зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох "Улсын хэмжээнд 152 эх амаржиж, 154 нярай мэндэллээ. 

Хөл хориотой холбоотойгоор 300 гаруй эрүүл мэндийн ажилчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Нийслэлийн хэмжээнд 1,400 гаруй хүн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлжээ. Өнгөрсөн хоногт түргэн тусламжийн дуудлага өмнөх үеэсээ гурав дахин нэмэгдлээ. Харин амбулаторийн тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо харьцангуй цөөрсөн байна. 

Тогтмол хугацаанд эмчилгээ үйлчилгээнд ордог хүмүүс хуваарьт автобусаар явах эсвэл ЭМЯ-наас гаргасан "зорчих эрхийн зөвшөөрлийн хуудас"-т үйлчлүүлдэг эмнэлгийнхээ эмчилгээ эрхэлсэн орлогчоор тамга даруулж гарын үсэг зуруулж аваад зорчих эрх нь олгогдоод явж байна. 

Эрүүл мэндийн байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа" гэдгийг хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623542
0 эможи

keyboard_arrow_up