САЙН МЭДЭЭ: Сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ

2021 оны 2 сарын 12

Arslan.mn

ХӨСҮТ-өөс  коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн 24 цагт  улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улсын хэмжээнд өчигдөр 30,468 хүнд шинжилгээ хийхэд 40 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 40 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

Сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,247 болсон бол үүнээс 1,640 тохиолдол эдгэрсэн. Коронавирусийн халдвар авсны улмаас 582 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилан үзвэл,

  • хөнгөн 494
  • хүндэвтэр 84
  • хүнд 3
  • маш хүнд 1 хүн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623533
1 эможи

keyboard_arrow_up