Амаржих газруудаас нийт 56 эх, нярайг гэрт нь тээвэрлэн хүргэж өглөө
2021 оны 2 сарын 12
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан өчигдрөөс /2021.02.11/ эхлэн нийслэлийн амаржих газруудад амаржсан эх, нярайг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн автомашинаар эмч нар гэрт нь гаргаж байна.
Энэ дагуу өчигдөр нийслэлийн Өргөө, Хүрээ амаржих газраас нийт 56 эх, нярайг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аюулгүй байдлыг нь бүрэн хангаж, гэрт нь тээвэрлэн хүргэж өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623531
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс