Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөхийн өмнө ЮУГ АНХААРАХ ВЭ?

2021 оны 2 сарын 11

Arslan.mn

Сар шинийн өдрүүдэд коронавирусийн халдварын тархалтыг нэмэхгүй байх, хумих, сэргийлэх зорилгоор тогтоож буй хатуу хөл хорионы дэглэм өнөөдрийн 06:00 цагаас эхэллээ.

“Нэг өрх-Нэг шинжилгээ” мөн өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд хоногт 35-40 мянган хүнийг шинжилгээнд хамруулах юм. 

Тэгвэл та шинжилгээ өгөхийн өмнө юуг анхаарах вэ?

  • 2-3 цагийн өмнө хоолой ам хамраа ямар нэг уусмалаар зайлаагүй байх
  • Архи тамхи хэрэглээгүй байх
  • Халуун бууруулах өвчин намдаах эм хэрэгсэл хэрэглээгүй байх
  • Бохь зажлахгүй байх зэрэг шаардлагуудыг хангаснаар таны шинжилгээ үр дүнтэй байх талаар ЭМЯ-наас зөвлөлөө.

Мөн коронавирусний халдвар илрүүлэх PCR шинжилгээ өгсөн иргэд шинжилгээ өгснөөс хойш хариу гарах хүртэлх мэдээллийг онлайнаар хянах боломжтой болжээ.

Тодруулбал, тргэн шинжилгээ өгснийхөө дараа eruul.gerege.mn вэб сайтад хандаж, регистрийн дугаараа оруулаад шинжилгээ өгсөн цэгийн байршил, цаг болон таны шинжилгээнд өгсөн сорьц хаана тээвэрлэгдэж байгаа, шинжилгээний лабораторид орсон эсэх болон шинжилгээний хариу хэдэн цагт гарсныг харах боломжтой болж байна. 

Түүнчлэн шинжилгээний хариуг гар утсанд зурвасаар илгээх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623523
1 эможи

keyboard_arrow_up