ЭМЯ: Шинээр 54 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 2,174 боллоо
2021 оны 2 сарын 10
Коронавирусийн халдварт цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр улсын хэмжээнд нийт 25245 хүнд PCR шинжилгээ хийхэд 54 хүнээс коронавирус илэрлээ. Ийнхүү улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 2174 боллоо.
Эдгээр халдвар нь Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна.
Нийт халдвар авсан хүний 1584 нь буюу 73 хувь эдгэрсэн. Одоогоор 577 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаагаас биеийн байдал;
- маш хүнд 1
- хүнд 2
- хүндэвтэр 86
- хөнгөн 488 хүн эмчлүүлж байна.
Сар шинэ болох гэж байгаатай холбоотойгоор халдвар нэмэгдэж байгаа учраас олон хүнтэй газар, орчны агаар муутай газар 15 минутаас дээш байж болохгүй гэж ХӨСҮТ-өөс зөвлөлөө.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623482
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс