Д.Нарангэрэл: Сүүлийн үед шинээр үүсэж буй голомтууд ихэвчлэн албан байгууллагуудад гарч байна

2021 оны 2 сарын 09

Arslan.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагт шинээр 47 хүнээс шинэ коронавирусийн халдвар илэрч, манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 2120 болоод байна.

Нийслэл хотод сүүлийн үед нэмэгдсэн шинэ коронавирусийн халдварын голомтууд ихэвчлэн албан байгууллагуудад гарч байна.

Хоёрдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотод халдварын хоёр шинэ голомт нэмэгдэж, идэвхтэй голомтын тоо 13 болсон.

Иргэдийн гадуур явж байгаа хөл хөдөлгөөн их байна. Эрсдэл маш өндөр байгаа энэ үед гэртээ агаар салхи оруулах, цэвэрлэгээ маш сайн хийж халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг зөвлөж байна" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623448
1 эможи

keyboard_arrow_up