Шинээр голомтлон Элизабет хотхонд 4, “Си Жи Эс“ хувийн эмнэлэгт 8 тохиолдол бүртгэгдлээ
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр улсын хэмжээнд хүнд 18871 PCR шинжилгээ хийхэд 47 хүнээс коронавирус илэрлээ. 47 тохиолдлын дийлэх нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс байна.
Шинээр гарсан голомтуудыг танилцуулбал,
- "Элизабет" хотхонд дөрвөн тохиолдол илэрлээ.
- “Си Жи Эс“эмнэлэгт найман тохиолдол бүртгэгдсэн.
Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 2,120 боллоо. Үүнээс 1,546 хүн эдгэрээд байгаа бол 561 хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн үед "Монгол шир" ХХК, СБД-т байрлах гутлын цех, ББСБ-тай холбоотой, СХД 21 хороолол худалдааны төвтэй холбоотой, "Микс пицца"-тай холбоотой голомт идэвхтэй байна.