ЭХЭМҮТ-ийн профессор Г.Аянга ахлагчтай баг ТӨРИЙН СОЁРХОЛ цол хүртлээ

2021 оны 2 сарын 08

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн Эрүү Нүүрний Мэс Заслын Тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Аянга ахлагчтай баг "Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц эмчилгээг Монгол Улсын хэмжээнд цогц шийдсэн нь" бүтээлээрээ Монгол Улсын Төрийн Соёрхол цол хүртэж байна.

Энэхүү бүтээл нь шинэ технологийг нэвтрүүлэн, нутагшуулсан сонгодог жишээ болж байна. Шүд, нүүр ам судлалын эмнэлзүйн анагаах ухаанд оношилгоо эмчилгээний иж бүрэн технологийг цогцоор нь нэвтрүүлж, олон жилийн турш тогтвортой үр дүнд хүртэл нь ашиглаж болдгийн бодит жишээ, үлгэр загвар болсон байна.

Arslan.mn

Багийн ахлагч Г.Аянга,

Багийн гишүүд:

  • Ж.Эрдэнэцогт
  • Д.Цэрэндулам
  • Б.Дулам
  • М.Эрдэнэсайхан 

Г.Аянга ахлагчтай баг сүүлийн 22 жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 87 удаа хөдөө орон нутагт хүмүүнлэгийн ажил зохион байгуулж, 3280 хүүхдэд мэс заслын эмчилгээ, 2500 орчим хүүхдэд бусад хавсарга эмчилгээ хийсэн байна. Ингэснээр орон нутгийн иргэдэд 3 тэрбум гаруй төгрөгийн эдийн засгийн хэмнэлтийг үзүүлжээ.

Хамгийн том үр дүн нь уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн өвчин эмгэгтэй хүүхэд багачууд гадаадын улс орон руу явж эмчлүүлэхгүйгээр, 100 хувь Монгол улсдаа оношлогдож, эмчлэгдэх боломжтой болжээ.

Өөрөөр хэлбэл, уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн цогц эмчилгээг дэлхийн түвшинд хүргэж, Монгол орны ийм эмгэгтэй бүх хүүхэд залууст санхүүгийн бэрхшээлгүйгээр тэгш, хүртээмжтэй хүргэж чадсан байна.

Мөн Багийн ахлагч Г.Аянга сүүлийн 8 жилд Мянъмар, Хятад, Индонези, Филиппин, ОХУ улсад уригдан хүмүүнлэгийн ажилд оролцож 200 орчим хүүхдэд мэс засал хийсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623424
5 эможи

багш
2021-02-08 21:25
Багийн хамт олонд баяр хүргэе
keyboard_arrow_up