Сүүлийн 24 цагт нэмж 30 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 1493 болов

2021 оны 2 сарын 08

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сүүлийн нэг хоногт айгмуудад халдвар бүртгэгдээгүй, Яамрагийн 30 ортой эмнэлгээс 30 хүн эдгэрч, гэртээ харьсан байна. 

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 2073 болсноос 1493 нь эдгэрч, одоо 567 хүн эмчлэгдэж байна.

Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд нэг, хүндэвтэр 77, хөнгөн 484 байна.

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар 5000 гаруй хүнийг тусгаарлахад тэндээс 1000 гаруй хүнээс нь халдвар илэрсэн бөгөөд хамгийн ойр харьцсан гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон дундаас илэрч байгааг анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623418
0 эможи

keyboard_arrow_up