“Монгол шир”, СХД-ийн худалдааны төв, Микс пицца, гутлын цех, ББСБ зэрэг голомтуудаас 50 хүнд халдвар илэрчээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр улсын хэмжээнд 12,252 хүнд PCR шинжилгээ хийхэд 50 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна.
Тодруулбал, Монгол шир, Наркологийн төв, Микс пицца, гутлын цех, ББСБ, Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын худалдааны төвөө эхтэй голомтуудын хавьтлуудаас халдвар бүртгэгдсэн.
Ингээд Улаанбаатар хотод кластер халдварын тоо 1237, улсын хэмжээнд кластер өвчлөл 1563 болсон байна. Сүүлийн нэг хоногт айгмуудад халдвар бүртгэгдээгүй, Яамрагийн 30 ортой эмнэлгээс 30 хүн эдгэрч, гэртээ харьсан байна.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 2073 болсноос 1493 нь эдгэрч, одоо 567 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд нэг, хүндэвтэр 77, хөнгөн 484 байна.
Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар 5000 гаруй хүнийг тусгаарлахад тэндээс 1000 гаруй хүнээс нь халдвар илэрсэн бөгөөд хамгийн ойр харьцсан гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон дундаас илэрч байгааг анхаарууллаа.