ЭМЯ: 50 ХҮНЭЭС шинээр халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2,073 боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр улсын хэмжээнд 12,252 хүнд PCR шинжилгээ хийхэд 50 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байна.
Сүүлийн 24 цагт нэмэгдсэн эдгээр халдварууд нь “Монгол шир”, СХД-ын худалдааны төв, “Микс” пицца, банк бус санхүүгийн байгуулллага зэрэг голомтоос үүдэлтэй байна.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 2,073 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 1,493 хүн эдгэрээд байгаа бол 1,273 хүн эмчлэгдэж байна.
ШУУД ҮЗЭХ: