Цэгээр сайн дураараа шинжилгээ өгсөн иргэдээс коронавирус илэрчээ

2021 оны 2 сарын 07

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцуулдаг ээлжит хэвлэлийн хурлаа хийж, мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 14978 хүнд PCR шинжилгээ хийхэд 34 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд нь: 

  • Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн.
  • Шинжилгээ өгөх цэгээр сайн дураараа шинжилгээ өгсөн хүмүүсээс коронавирус илэрлээ.

Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт шинээр халдвар бүртгэгдэж, Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1,187, улсын хэмжээнд нийт 2,023 боллоо. 

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгээс 14 хүн эдгэрч, гэртээ гарсан. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 2023 болсноос 1463 эдгэрч, одоо 547 хүн эмчлэгдэж  байна.

Үүнээс биеийн байдал 

  • Маш хүнд-1
  • Хүнд-5
  • Хүндэвтэр-80
  • Хөнгөн-461 хүн байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
623396
1 эможи

keyboard_arrow_up