“КОВИД-19“-ын эсрэг вакцины чанар, аюулгүй байдал болон дархлаажуулалтын явцад тогтмол хяналт тавьж ажиллана

2021 оны 2 сарын 05

"Коронавируст халдвар (ковид-19)-ын эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө” сэдэвт сургалтад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн, НЭМТБЗГ-ын дарга Р.Гантуяа,  ДЭМБ-ын суурийн төлөөлөгч Др.Сергей Диордица, НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Б.Цогтбаатар, Аймгийн онцгой комиссын дарга, гишүүд, Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож вакцинжуулалтын онлайн сургалтыг зохион байгууллаа.   

Улсын онцгой комиссын даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн "Коронавирүст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинаар дархлаажуулах тухай" 05 дугаар тушаал, 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинаар вакцинжуулах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг зэрэг эрх зүйн баримт бичиг батлагдан гарсан.


Дэлхий дахинд одоогийн байдлаар олон тооны вакциныг боловсруулж, туршиж байна. COVID-19 вакциныг нэвтрүүлэхэд дэлхийн, бүс нутгийн болон улс орны хэмжээнд техникийн, үйл ажиллагааны, улс төрийн олон боломж, сорилтуудыг авчрах болно. Англи, Америкаас эхлээд өндөр хөгжилтэй орнууд өөрийн орондоо үйлдвэрлэсэн болон бусад оронд үйлдвэрлэсэн вакциныг худалдан авч иргэдээ вакцинжуулаад эхэллээ. Монгол Улс нийт хүн амын 60 хувийг дархлаажуулах ажлыг удахгүй эхлэхээр төлөвлөж байгаа ба Коронавируст халдварын (КОВИД-19)-ын эсрэг вакцинаар вакцинжуулах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, удирдлага зохион байгуулалт, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон юм. Вакцины төлөвлөлт, нийлүүлэлт, вакцины чанар, аюулгүй байдал, тээвэрлэлт, хадгалалт, дархлаажуулалтын  явцад тогтмол хяналт хийхэд онцгой анхаарах хэрэгтэй. Вакцинд  хамрагдсан хүн амын дунд дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийн тандалтыг хийж, мэдээллийн урсгалын дагуу мэдээлэх, цаг тутамд эргэх холбоотой ажиллахыг шаардлагатай гэдгийг сургалтаар онцолж байлаа.


Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал хэлэхдээ: “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын вакциныг түгээх, дархлаажуулах үйл ажиллагаанд зорилтот бүлгийн судалгаа, байршил, дархлаажуулах үйл ажиллагаанд оролцох ЭМА, дайчлан ажиллуулах хүний нөөц, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн нөөц, зохих шаардлагыг хангасан байнгын болон түр цэгийн бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай. COVID-19 вакцин нэвтрүүлэхийг дэмжихэд чиглэсэн харилцаа холбоо, олон нийтийн оролцоо нь Эрүүл мэндийн яам, түншүүдийн хувьд нэн чухал боловч төвөг бэрхшээлтэй ажил байх болно. Хүмүүсийн хүлээлтийг зохицуулах, ялангуяа вакцины эхний үе шатанд вакцины хангамж, хүртээмжийн талаар харилцаа холбоо ба олон нийтийн оролцоог дэмжих үйл ажиллагааг яг одоо эхлүүлэх, хүн амыг вакцин нэвтрүүлэхэд бэлэн болгох хэрэгтэй. Манай улсын хэмжээнд бүртгэгдсэн Коронавирүст халдвар (КОВИД-19)-ын өвчлөлийн 8.2 хувийг эрүүл мэндийн ажилтнуудын өвчлөл эзэлж байна. Та бүхэн Коронавируст халдварын (КОВИД-19)-ын эсрэг вакцинаар вакцинжуулах нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад хувийн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, халдвараас өөрсдийгөө сэргийлэх нь чухал байна” хэмээсэн юм.

Мөн энэ үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др.Сергей Диордица хэлэхдээ: Дархлаажуулалтыг эхлэхээс өмнө шаардлагатай бүх бэлтгэлийг хангах ёстой. Үүнд зохион байгуулалт, хэрхэн хүргэх, холбоотой хууль тогтоомжийг судлах, эрүүл мэндийн ажилчдаа бүрэн сургах, дархлаажуулалтын дараа гарч болох хариу урвалыг хянах, эрсдэлийн үеийн харилцаа холбоо зэрэг бүх бэлтгэлийг хангасан байх шаардлагатай. Баярт мэдээ дуулгахад Монгол Улсын бэлэн байдлын төлөвлөгөө болон ДЭМБ-аас хийсэн тархвар зүйн үнэлгээнд үндэслэн PFIZER вакцины эхний ээлжинд хамрагдах орноор Монгол Улс сонгогдсон байна. Нэгдүгээр улиралд нийт 25.740 тун вакцин хүлээн авна. Тиймээс ДЭМБ-ын зүгээс үндэсний хэмжээний бэлтгэл ажлыг хангах хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан мэргэжлийн сургалтад дэмжлэг үзүүлж ажиллахдаа баяртай байна” хэмээсэн юм.     

 

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623360
0 эможи

keyboard_arrow_up