Коронавирусийн халдвар авсан 1,928 тохиолдлын 74 ХУВЬ НЬ эдгэрчээ
2021 оны 2 сарын 05
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 32 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт 1,928 тохиолдлын 74 хувь нь буюу 1,430 хүн эдгэрээд байна.
Өнөөдрийн байдлаар 485 хүн эмчилгээнд байна. Үүнээс
- ХӨСҮТ-д 208,
- Цэргийн төв эмнэлэгт 169,
- Яармагийн 300 ортой эмнэлэгт 95,
- УНТЭ-т нэг хүн хэвтэн эмчлүүлж буй.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Маш хүнд-1
- Хүнд-1
- Хүндэвтэр-95
- Хөнгөн-388 хүн байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623356
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс