ЭМЯ: Өчигдөр 14,283 хүнд PCR шинжилгээ хийхэд 38 хүнд халдвар илэрчээ

2021 оны 2 сарын 05

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээллийг хүргэж байна.

Хоёрдугаар сарын 05-ний 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 14,283 хүнд шинжилгээ хийхэд шинээр 38 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1928 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд батлагдсан халдварын нийт тохиолдол 1,928 боллоо. 

Сүүлийн голомтууд нэлээд өргөн цар хүрээтэй байгаа. Тодруубал,

  • "Монгол шир" компанийн голомтод өргөжүүлсэн тандалт хийхэд 7 тохиолдол нэмэгдэж, халдварын голомтод нийт 25 тохиолдол бүтгэгдлээ.
  • Х апартментад халдвар нэмэгдэж нийтдээ 13 тохиолдол боллоо.
  • Банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой гэр бүлийн үргэлжилсэн халдвар нэмэгдэж 40 тохиолдол болсон.
  • Бэлхийн гутлын цехийн халдварын голомтод нийт 26 тохиолдол бүртгэгдлээ.
  • СХД-ийн худалдааны төвийн голомт мөн идэвхтэй байгаа бөгөөд 17 тохиолдол болоод байгаа.
  • Нийтийн байруудын голомт нэлээд идэвхтэй байгаа. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,928 болсон бол үүнээс 1,430 тохиолдол эдгэрсэн. " гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623353
0 эможи

keyboard_arrow_up