Хөл хорионы үеэр “Нэг хаалга-нэг шинжилгээ“ зарчмаар 420 мянган өрхөд шинжилгээ хийнэ

2021 оны 2 сарын 03

Arslan.mn

Нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Ингэснээр Битүүний өдрөөс хязгаарлалт эхлэхээр болж байна.

Шадар сайд С.Амарсайхан " Хөл хорионы үеэр нийт 280 баг ажиллана. Тэд нэг хаалганаас нэг шинжилгээ авна. Өдөрт 42 мянган шинжилгээ авна. Энэ хоногт 420 мянга гаруй айлд шинжилгээг хийх ажлыг зохион байгуулна. Шинжилгээний нийт 73 цэг нийслэлд байгуулна. Заримдаа хөдөлгөөнт шинжилгээний цэг байгуулна. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдэд юуг зөвшөөрөх вэ гэдэг нь тодорхой болгоно." гэлээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623304
1 эможи

Төмөрбаатар
2021-02-08 15:50
"НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ" АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ ӨДРИЙН СОНИН Энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга , Шадар сайд С. Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын албаны хүмүүс есөн дүүргийн Онцгой комисс, засаг захиргааны нэгжийн удирдлагуудтай уулзалт хийн; хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө. Дээрх хугацаанд 411420 өрхөөс нэг гишүүнийг заавал шинжилгээнд хамруулах бөгөөд үүнд нийслэлийн 15184 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ. Шинжилгээг явуулын 50, түр 73 цэгээр авч, өдөрт 42250 хүнээс сорьц шинжилгээ авахаар төлөвлөж байна. Энэ үеэр нийгмийн халамж шаардлагатай 21000 өрхөд хүнсний тусламж үзүүлэх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ үеэр “Дүүрэг, хороодын Засаг дарга нар энэ ажилд бүх хүчээ дайчлан, зөв зохион байгуулалттай оролцох ёстой. Дүүрэг бүхэнд хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гаргасан. Мөн шинжилгээний цэг, тандалтын баг, лабораторид ажиллах хүн хүчний судалгааг гаргах, аргазүйгээр хангах бэлтгэлээ түргэн хийж хэрэгжүүлээрэй” гэв. Хэрэв нэг өрхөд байгаа өрх дотроо халдвар тарааж, эсвэл өрх дотроосоо халдвар авсан байж болох хүнийг илрүүлье гэж байгаа бол, заавал өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамааруулж олон тэрбум төгрөгийн зардал, хугацаа, хүн хүч зарцуулах хэрэггүй билээ. Нөгөө шинжлэх ухаанд үндэслэх зарчим хайчсан бэ?
keyboard_arrow_up