Улаанбаатар хотод 9 голомт идэвхтэй байна
2021 оны 2 сарын 03
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сараас хойш нийслэлд коронавируст халдварын 30 гаруй голомт бүртггэгдсэнээс өнөөдрийн байдлаар 9 голомт идэвхтэй байна. Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж байгаа" гэлээ
Улаанбаатар хотод идэвхтэй багйаа голомтууд:
- СБД-ийн 8 дугаар хорооны "GB tower"-т байрладаг Банк бус санхүүгийн байгууллагын голомтод 25 тохиолдол
- СБД-ийн Бэлхийн гудамжинд байрладаг Гутлын цехтэй холбоотой 22 тохиолдол
- СХД-ийн 21 дүгээр хорооллын Содон хороололд байрладаг супермаркетын голомт
- СБД-ийн Бэлхийн гудамжны голомт
- Дарь-Эхийн нийтийн байрны голомт
- БЗД-ийн 17 хорооны нийтийн байр
- 13 дугаар хорооллын “Нүүдэлчин” цайны газрын голомт идэвхтэй байгаа аж. Сүүлийн долоо хоногт тус цайны газраар үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд хамрагдахыг тэрбээр анхааруулав.
Нийслэлийн 6 дүүрэгт халдварын тархалт ихтэй байна. Тиймээс иргэд амны хаалт зүүх, зай барих, олон хүнтэй газраар явахгүй байхыг тэрбээр давтан санууллаа.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
1
![yay an post](templates/img/comment/yay.png)
1
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
623279
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс