ЭМЯ: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдсан 27 хүний шинжилгээнд халдвар илэрлээ

2021 оны 2 сарын 03

Arslan.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт  14,897 хүнд шинжилгээ хийж халдварын 27 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

  • 27 тохиолдол бүгдээрээ Улаанбаатарт хотод бүртгэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн давтан, сүүлийн батлагдсан тохиолдлын хавьтлуудын эхний шинжилгээнд халдвар илэрсэн.

Сүүлийн 24 цагт 21 хүн эдгэрч гэртээ гарсан. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,859 болсон бол үүнээс 1,392 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 454 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 76, хөнгөн 376 байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623275
0 эможи

keyboard_arrow_up