СХД-ийн 21-р хорооны ажилтан, түүний хавьтал 8 хүн,өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал нийт 35 хүнээс халдвар илэрчээ

2021 оны 2 сарын 01

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "01 дүгээр сарын 31-ний өдөр улсын хэмжээнд 5,433 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 35 хүнээс халдвар илэрсэн.

Улаанбаатар хотод 35 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал болон ажиглан тусгаарлах хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн байна.

  • Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх явцад СХД-ийн 21 дүгээр хороонд ажилладаг хүн өвдсөн нь тогтоогдож, түүний хавьтлуудаас 8 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Шинэ голомт үүсэж байна. Идэвхтай байгаа голомтууд дээр СХД-ийн 21 дүгээр хорооллын худалдааны төвийн голомт орж ирж байгаа юм.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,814 болсон бол үүнээс 1,358 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 443 хүний биеийн байдлыг үнэлбэл,  маш хүнд 1, хүндэвтэр 67, хөнгөн 375 байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
1
623227
3 эможи

keyboard_arrow_up