Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уурхайн ажилтнаас халдвар илэрчээ
2021 оны 2 сарын 01
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг уурхайн компани нэгдүгээр сарын 31-ний өдөр 536 ажилтнаас шинжилгээ авахад Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 17-р хороонд оршин суудаг 27 настай, 5 ам бүлтэй иргэнээс халдвар илэрчээ.
Халдвар өнгөрсөн шөнийн хоёр цагт батлагдсан бөгөөд хариу арга хэмжээг авахаар Сэлэнгэ аймгийн онцгой комисс ажиллаж байна гэж тус аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623224
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс