ЭМЯ: Өчигдөр 11202 хүнд PCR шинжилгээ хийхэд 37 хүнд халдвар илэрчээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 11202 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнд халдвар бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотод 29 голомт бүртгэгдсэнээс 7 голомт маш идэвхитэй байна. ТҮК-20 Х аппартмет --нт-11, GB tower-24, гутлын цех-11 Mixx pizza-15, хүүхдийн асрамжийн газар-6 хүн халдвар аваад байна. Ард иргэдийн дунд шинж тэмдэггүй, хөнгөн балархай байдлаар өвчилсөн хүмүүс байх магадлал их байна.
Дорноговь аймагт илэрсэн өвчтөнийг аймагруу оруулаагүй учраас Улаанбаатар хотын өвчлөлд бүртгэгдэнэ. Хамт явсан иргэдээс халдвар бүртгэгдээгүй.
Амгалан амаржих газарт өвдөлт өгч ирсэн иргэний шинжилгээний хариу эерэг гарсан. Эх төрсний дараа халдвар авсан нь илэрсэн тул тухайн эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ үйлчилгээг эхлүүлээд байна. Мөн эмч нарыг ч гэсэн тухайн эмнэлэгт тусгаарлаад байна.